Зүүн Азийн залуучуудын наадамд ГССҮТ хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам 2023 оны 8 дугаар сарын 16-23-нд нийслэл хотноо болно.
Тус наадамд оролцохоор спортын 11 төрлийн 849 тамирчин, дасгалжуулагч, шүүгч, техникийн ажилтан болон холбогдох албаныхан зэрэг нийт 920 орчим зочид төлөөлөгч Улаанбаатар хотод хүрэлцэн ирэх юм.
Спортын олон төрөлт тэмцээний хүрээнд ГССҮТ болон төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.
Зүүн Азийн залуучуудын наадам Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам бөгөөд олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, шинэ залуу үеийн тамирчдыг нээн илрүүлэх зэрэг ач холбогдолтой.
Ташрамд дурдахад, Тайванийн Тайчун
хотноо 2017 онд зохион байгуулсан Зүүн Азийн олимпийн хорооны хурлаар Монгол
Улс “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах эрхийг
албан ёсоор авчээ.