Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2016-09-14 15:01:54

Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 18-25-нд болно.

Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казакстан, Тайван, Хонгконг зэрэг 7 орны баг тамирчид өрсөлдөх юм. Багууд хоёр хэсэгт тойргоор тоглоно.

Бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр Азийн оюутны спортын холбоо, БСШУЯ, МОСХолбоо, МСБХолбоо, МҮСБХолбоо зэрэг байгууллагууд тэмцээний сугалааг хамтран явууллаа.

Сугалаагаар бол А бүлэгт БНХАУ, БНСУ, Хонгконг, Б бүлэгт Монгол, Казакстан, Тайван, Макаогийн сагсчид тойргоор тоглохоор болов. Сугалааг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж, бусад орны тоглогчдод оноолтын талаарх мэдээллийг хүргэлээ.

М.Бумсүрэн

 

相关新闻