Дубай хотын хамгийн том хүнсний худалдааны төвд монгол хонины махыг худалдаалж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-06 09:01:49
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын хамгийн том хүнсний худалдааны төвд монгол хонины махыг худалдаалж эхэлжээ.


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “махны экспортыг нэмэгдүүлнэ” хэмээн тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад халал аргаар бэлтгэсэн махыг АНЭУ-ын зах зээлд албан ёсоор 2023 оны 4-р сараас нийлүүлж эхэлсэн. Монгол хонины махыг Эмиратын хэрэглэгчидэд илүү ойртуулан хүргэх зорилгоор Дубай хотын хүнсний худалдааны хамгийн том төвд Монгол хонины махны дэлгүүрийг наймдугаар сарын 1-нээс нээсэн байна.


相关新闻