ДАРХАН-УУЛ: 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний нээлт маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-10 14:14:31

Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Нийтийн Хөлбөмбөг" төслийн хүрээнд зохион байгуулагдах "21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн-2023" маргааш буюу 11-ний орой 18.00 цагт нээлтээ хийх ажээ.



Багууд сугалаа сугалж хэсгүүдэд хуваагдаж, тэмцээний дүрмийн талаар хэлэлцэж техникийн зөвлөгөөнөө хийж дуусан байна. Наймдугаар сарын хорины өдрийг хүртэл болох уг тэмцээнд  аймгуудын шигшээ багууд өрсөлдөнө.


Мөн 21 аймгаас шалгарч аварга болсон баг, Нийслэлийн есөн дүүргийн аварга багтай "Үндэсний Цом"-ын төлөө цор ганц тоглолт хийх ажээ.


Тэмцээний дээд шатанд Дархан-Уул, Увс, Орхон, Дорнод, Говьсүмбэр, Ховд, Баян-Өлгий, Төв аймгийн баг өрсөлдөх бол нэгдүгээр шатанд Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Говь-Алтай, Хэнтий аймаг өрсөлдөх аж. Тэмцээн Дархан хотод байгуулагдсан дэлхийн жишигт нийцсэн стандарт хөлбөмбөгийн талбайд болно.

相关新闻