“Малчин лавлах-109” 4700 малыг эзэнд нь олж өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-09-15 15:12:25

 “Малчин лавлах-109” тусгай дугаар ажиллаж эхэлснээс хойш  нийт 7000 гаруй малын зар авч, 4700 малыг эзэнд нь олж өгчээ.

 Тус лавлах бүх гар утасны операторуудаас үнэгүй дуудлага хүлээн авч,  мэдээллийг эх орон телевизээр өдөрт 2 удаа түгээдэг байна. Тэгвэл “Малчин лавлах-109” малчдаас борлуулах мал, мах, түүхий эд, арьс шир, цагаан идээг гурил, будаа, гэр бараагаар солилцох иргэн, аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрүүдийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Ирсэн хүсэлтүүдийг багцлан, хэмжээ, газар нутгаас хамаарч бүртгэгдсэн утасны дугааруудаар дамжуулан ирэх сард бараа солилцооны ажлыг зохион байгуулна хэмээн албаныхан хэллээ.

 Б.Заяа

相关新闻