Хонин толгойд шилжүүлснээр 3,7 сая мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХөдөө аж ахуйн салбарын 2016- 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Засгийн газрын тогтоолоор Дундговь аймаг 776 тонн өвс, 475 тонн тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлнэ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 180.8 тонн өвс, 87 тонн тэжээл байна.
Энэ онд Дундговь аймагт хонин толгойд шилжүүлснээр 3 сая 775 мянган мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна. Мал аж ахуйн өвөлжилтөд зориулж Дундговь аймгийн 15 сум бүр 40 тн өвс, 30 тн тэжээл бэлдэх Засгийн газрын тогтоолтой. Өнөөдрийн байдлаар сумдад 102 тонн өвс, 87 тонн тэжээл байгаагаас Дэлгэрцогт, Говь- Угтаал, Сайхан- Овоо сум урьд оны үлдэгдэл 14.8 тонн өвс,Хулд, Сайхан- Овоо сум 13 тонн тэжээлтэй байна.
Харин Өлзийт, Эрдэнэдалай, Өндөршил сумын хувьд энэ онд шинээр өвс тэжээл татсан бөгөөд нийт 88 тонн өвс, 74 тонн шинэ тэжээл байгаагаас Өлзийт сумын хувьд 62 тонн өвс, 35 тонн тэжээлийн нөөц бэлдэн Засгийн газрын тогтоолыг биелүүлсэн байна.
Аймгийн аюулгүйн нөөцийн хувьд одоогоор урьд оны үлдэгдэл 78 тонн өвстэй, тэжээлийн нөөцгүй байна.
Малчдын хувьд өнөөдрийн байдлаар 3480 тонн гар тэжээл бэлдэж авсан байна. Өлзийт, Өндөршил, Сайхан- Овоо, Дэлгэрхангай, Адаацаг, Сайнцагаан сумын малчид 482 тонн өвс, Дэрэн сумын малчид 10 тонн ногоон тэжээл, Сайхан- Овоо, Дэлгэрхангай, Адаацаг, Сайнцагаан сумын малчид 229 тонн үйлдвэрийн тэжээл, 196 тонн хужир шүү бэлдсэн байна.
Аймгийн хэмжээнд 7546 тонн өвс, 24 мянга 724 тонн гар тэжээл болон хужир шүү, үйлдвэрийн тэжээл тус бүр 3774 тонныг малчид хувиараа бэлдэх шаардлагатай байдаг ажээ.
Т. Отгонтуяа