Өвөлжилтийн бэлтгэлийг сонгуульд сатааралгүй сайтар хангахыг үүрэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өвөлжилтийн бэлтгэх хангуулах талаар аймгуудын ХХААГ-ын дарга нарт үүрэг чиглэл өгсөн байна.
Тэрээр МАА-н салбарын өвөлжилтийн бэлтгэлийг орон нутгийн сонгуульд сатааралгүй сайтар хангахыг үүрэг болгожээ. 9 дүгээр сарын дунд үе, сүүлээр нийт нутгаар хур тунадастай, уулархаг газраар цас орохыг цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа тул хадлан, тэжээл бэлтгэл, ургац хураалтын ажлыг цаг алдалгүй шуурхай явуулах, малын гоц халдварт өвчний талаар авах арга хэмжээ болон гарч буй зөрчил дутагдлыг арилгах, хорио цээрийн дэглэмтэй аймаг, сумд дэглэмийг чанд сахихыг дурдсан байна. Мөн ургац хураалт, мал эмнэлгийн эмчлэн сэргийлэх тарилга, туулгалт, вакцинжуулалтын ажилд оюутан, цэргийн албан хаагчдыг татан оролцуулах ажлыг мэргэжлийн сургууль, аж ахуйн нэгжүүдийн түвшинд шуурхай зохион байгуулахыг үүрэгджээ.
Түүнчлэн ирэх өвөл, хаврын бэлчээрийн даацад нийцүүлэн өвөлжилтийн төлөвлөгөө, зураглал гаргах, үүнд гоц халдварт өвчний хорио цээрийн асуудлыг анхаарах, отор, нүүдлийг эртнээс зохицуулах, отроор яваа малчдын бүртгэлийг хөтөлж, эрүүл мэндийг хамгаалахыг даалгасан байна.
Б.Заяа