Ховд голд осолдсон хоёр хүүхдийн нэгнийх нь цогцсыг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-16 18:18:13

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн нутагт 14 настай хоёр хүүхэд “Ховд” голын усанд энэ сарын 11-ний өдөр осолдсон юм.

Өчигдөр 14 настай Ж-ийн цогцсыг “Мөхөөгийн тохой” гэдэг газраас  олж, тус аймгийн цагдаагийн газар болон ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Олдоогүй нэг хүүхдийг аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, цагдаа, орон нутгийн иргэд зэрэг нийт 88 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Ш.Айзаря

相关新闻