Украины сүмоч Аонишики нэрээр барилдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-13 14:57:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Украины хоёр дахь мэргэжлийн сүмоч Даниил Явгусишин Аонишики нэрээр бөхийн гараагаа эхэллээ. 19 настай тэрбээр шинэ бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд 2 ялаад байна.

Аонишики гэдэг нэр нь тайван, хөх, торго гэсэн гурван ханзнаас бүтэж байгаа бөгөөд хө ханз нь Украины төрийн далбаа, мөн Данилын цэнхэр нүдийг бэлгэдэж байгаа гэнэ. Японд амжилт олсон хүнийг гэртээ торгонд хучуулаад ирлээ гэж хэлдэг тул багш нь шавьдаа цолтой бөх болохыг бэлгэдэн өгсөн шикона юм.

Явгусишин 2019 онд Осакад болсон сонирхогчдын сүмо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Оросын цэрэг Украинд нэвтэрсний дараа Германд очиж, дөрөвдүгээр сард нь Японд ирсэн байна. 2022 оны сүүлчээр Ажигава дэвжээнд дадлага хийж байгаад мэргэжилд оржээ. Аонишики 22 нас хүрэхээсээ өмнө сэкитори болох зорилготой гэнэ.

相关新闻