Чөлөөтийн З.Ойдов бууриа эргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурав хоногийн дараа Сербийн Белград хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийнэ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Цогтбаяр, Т.Сүхбаатар, Б.Баяраа, Б.Батзориг нараар удирдуулсан Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид хэдийнэ Белградад оччихсон байгаа.
Харин Сербийн Белград хотноо 3 хоногийн дараа эхлэх чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд XX зууны манлай тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга (1974, 1975), олимпийн мөнгөн медальт (1976), Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Зэвэгийн Ойдов уригдаж, дэлхийн аваргыг дэргэдээс нь үзэхээр болжээ. Энэ удаад манай чөлөөтийнхнөөс хүч үзэх тамирчдыг танилцуулбал,
Эрэгтэй:
57кг: Занданбудын Занабазар
61кг: Нармандахын Наранхүү
65кг: Төмөр-Очирын Тулга
70кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74кг: Олонбаярын Сүлдхүү
79кг: Бат-Эрдэнийн Бямбадорж
86кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
92кг: Ганбаатарын Ганхуяг
97кг: Балтмөнхийн Бадамдорж
125кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
Эмэгтэй:
50кг: Долгоржавын Отгонжаргал
55кг: Ганбаатарын Отгонжаргал
55кг: Чинболдын Отгонтуяа
57кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд
59кг: Хүрэлхүүгийн Болортуяа
62кг: Пүрэвдоржийн Орхон
65кг: Түвшинжаргалын Энхжин
68кг: Энхсайханы Дэлгэрмаа
72кг: Энх-Амарын Даваанасан
76кг: Найгалсүрэнгийн Загардулам нар хүч үзэх юм.