Нөөц сангаас Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто зам засахад 400 сая төгрөг гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар замын эвдрэл, түүнийг засахтай холбоотой асуудлыг хэлэлцэв.
Тодруулбал, Засгийн
газрын нөөц сангаас Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай авто
замын 208-250 км-ийн хооронд замын хучилтад үүссэн эвдрэлийг засаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангахад зориулж 400 сая төгрөгийг гаргахаар тогтлоо.