“Алмек” корпорацын Ерөнхий зөвлөх Нагаяама Кацүхидэг “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдгээр шагнажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-07 10:35:32

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас Монгол Улсын хот байгуулалтын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Алмек” корпорацын Ерөнхий зөвлөх Нагаяама Кацүхидэг “Тэргүүний барилгачин” хүндэт тэмдгээр шагнасныг энэ сарын 7-нд гардууллаа. 


Анх 1998 онд “ЖАЙКА-гийн Монгол Улсад хэрэгжүүлсэн ”Зүүн Азийн хотын хөгжлийн стратеги төсөл буюу CDS”-ийн менежерээр эхэлснээс хойш ЖАЙКА-гийн “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний судалгаа буюу Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах төсөл”, “Улаанбаатар метро төсөл”, “Монгол Улсын хот байгуулалтын чадавхыг бэхжүүлэх төсөл I, II”, “Хотын тээврийн системийг сайжруулах төсөл” зэрэг төсөл хөтөлбөрийг ахалсан. Үүнээс 2007-2009 онд ахалсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн судалгаанд үндэслэн, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг боловсруулсан аж.


Мөн Монгол Улсаас гадна Албани, Бангладеш, БНХАУ, БНЭУ, Босниа Герцеговин, Камбож, КостаРика, Египет, Индонез, Ямайка, Кениа, Лаос, Малайз, Монгол Улс, Мьянмар, Филиппин, Саудын Араб, Сингапур, ШриЛанк, Тайланд, Турк, Вьетнам зэрэг оронд Япон Улсаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт ажилаж байсан туршлагатай.


Тэрбээр 1974 онд Япон Улсын Васеда их сургуулийг архитектурч мэргэжлээр төгссөн. Улмаар АНУ-ын Пенсильваны их сургуулийг хот төлөвлөлтөөр магистр, хотын эдийн засагчаар докторын зэрэг тус тус хамгаалжээ. 



相关新闻