Өлгийд тарвас 600 төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-19 04:26:01

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  «Тирлик» зах дээр дотоодын нэгдүгээр зэргийн 50 кг гурил 48 000, 25 кг гурил 27 000 төгрөг байна.

50 кг-ын хорголжин тэжээл 25 мянга, литр сүү 1300, айраг 2000, ааруул 10 000, хонины кг мах 4000, үхрийн мах 4500, адууны мах 4000-5000, каз 23-25000, цагаан будаа 2200, элсэн чихэр 2500 төгрөг  байлаа.

Төмс кг 350-500 төгрөг, шуудайгаар нь авбал 300 төгрөг. Лууван кг 600, байцаа кг  нь 600 төгрөг, хүрэн манжин, шар манжин кг  нь 600 төгрөг,  сонгино кг нь 1500 төгрөг, өргөст хэмх, помидор  кг нь 3000 төгрөг, чинжүү, банан, алим  кг нь 3500 төгрөг, тарвас кг нь 600 төгрөг байна.

Ш.Айзаря

相关新闻