Шатахууны үнэ хямдарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн энэ сарын 18-ны өдрийн байдлаар бензин АИ-92, нэг литр 1520, бензин АИ-80, нэг литр 1370, дизель түлш нэг литр 1390 төгрөгийн үнэтэй байна.
Гадаад валютын ханш өдөр тутам өсөн нэмэгдсээр ам. доллар 2250, юань 339, рубль 35,5, тенге 6,7 төгрөгөөр арилжаалагдаж байгаа юм.
Гадаад валютын үнийн өсөлт зогсолтгүй ахисаар байгаа юм. Тенгений үнэ буурч, шатахууны үнэ хямдарсны үр дүнд Баян-Өлгий, Казахстаны хоорондын зорчигч ихэсч, тээвэрлэж байгаа автобуснууд зардал мэдэгдэхүйц хэмжээнд хямдарлаа.
Тухайлбал Өлгийгөөс Астана хотод автобусаар зорчих зорчигчийн нэг талын зардал 80 мянган төгрөг, Павлодар хот хүртэл 75 мянган төгрөг болж байна.
Ш.Айзаря