Шүлхийн эсрэг вакцинцуулалт 29 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМалын гоц халдварт шүлхий өвчин зэргэлдээ аймаг, сумын нутаг дэвсгэрт гарсантай холбогдуулан Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр сумын үхэр сүрэгт вакцин тарьж байна.
Нийт 5650 гаруй үхэр, тугалд вакцин тарихаас өнөөдрийн байдлаар вакцинжуулалт 29 хувьтай байгааг ХХАА-н газрын Мал эмнэлгийн хэлтсээс мэдээллээ. Ойрын хугацаанд вакцинжуулалтыг дуусгах бөгөөд 14 хоногийн дараа давтан вакцинжуулалтад хамруулах юм байна.
Мөн Гурвансайхан сумын малчин Г- ийн 5 тугал үхсэнийг дээж авч, аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлэхэд цусан халдварт өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар өвчлөл гарсан өрхийн үхэрт урьдчилан сэргийлэх вакцин тарьж дуусчээ.
Т. Отгонтуяа