Эмнэлэгүүд ариун цэврийн байгууламжаа сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-19 15:17:10

Эрүүл мэндийн байгууллагуудын дунд ариун цэврийн байгууламжаа сайжруулах зорилготой “Шилдэг ариун цэврийн байгууламж”  болзолт уралдааныг ЭМЯ-аас зарласан байна. Үүнд Дундговь аймгийн өрхийн эрүүл мэндийн төв, сум, аймгийн эмнэлэгүүд оролцохоор зэхэж эхэлжээ.

Жил бүр 11 дүгээр сарын 19- нд Дэлхийн 00- ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна. Энэ өдрийг угтаж стандартын шаардлага хангасан төвлөрсөн болон төвлөрсөн бус ариутгах татуургын системыг нэмэгдүүлж, нийтэд ая тухтай ариун цэврийн байгууламжийг бий болгох зорилгоор энэхүү болзолт уралдааныг зарлажээ.  

Дундговь аймгийн хувьд аймгийн төвд өрхийн эрүүл мэндийн 2 төв, Нэгдсэн эмнэлэг, 15 сум тус бүрт Эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг. Хөдөөгийн сумдаас Баянжаргалан, Сайхан- Овоо, Эрдэнэдалай сумын Эрүүл мэндийн төв төвлөрсөн ариутгах татуурга бүхий ариун цэврийн байгууламжтай. Бусад сумын хувьд нүхэн жорлонг ашигладаг байна. Эмнэлэгүүд ариун цэврийн байгууламжийнхаа хүртээмж, орчин нөхцлийг дор бүрнээ үнэлж, сайжруулах арга хэмжээг авна. Ингэхдээ Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага, нүхэн жорлон, угаадасны нүхний техникийн шаардлага зэрэг холбогдох стандартуудыг баримтлах бөгөөд 11 дүгээр сарын 11 хүртэл болзолт уралдаан үргэлжлэх юм байна.

Т. Отгонтуяа

 

相关新闻