“Эх орны сүү-Эрүүл хүнс”-ийг сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-09-19 16:16:31

 "Намрын ногоон өдрүүд -2016" нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эх орны сүү-Эрүүл хүнс” нэртэй өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн гол зорилго нь малын ашиг шимийн дээж болсон сүү,сүүн бүтээгдэхүүнийг  бүх насны хэрэглэгчдэд ач холбогдол ашиг тусыг таниулахад чиглэв. Өдөрлөгийн үеэр асуулт, хариултын тэмцээнд оролцсон хүмүүс үндэсний үйлдвэрүүдийн сүү, сүүн бүтээгдэхүүний дээжийг бэлгэнд авсан бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааны ялагчдыг тодруулсан юм. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний бие махбодид хоногт шаардлагатай шимт бодисын хамгийн зохистой харьцааг  агуулдаг ач холбогдлын талаар мэдээллээ.

Нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн 5 дүүрэг, 14 аймаг, 13 сумаас 300 гаруй аж ахуйн нэгж оролцож,  бүтээгдэхүүнээ борлуулж байна.
 

Б.Заяа

相关新闻