ДОРНОД: БНХАУ-ын иргэд хүүхдүүдийг хөөж айлгасан мэдээлэл нь худал цуурхал гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-10-10 13:41:36

Чойбалсан 2023 оны 10 дугаар сарын 10 /МОНЦАМЭ/ Машиныхаа дугаарыг авсан БНХАУ-ын иргэд хүүхдүүдийг хөөж айлгасан талаар яриа гарсантай холбоотойгоор Дорнод аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна. 


Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн нэгэн багш ангийнхаа группт хүүхдүүдээ айлгаж сэрэмжлүүлэх зорилгоор ийнхүү худал зүйл бичсэн нь цааш тарсан байна.


Тодруулбал, yржигдар 8-р ангийн охиныг хөөсөн, өчигдөр 5-р ангийн хоёр эрэгтэй хүүхдийг хөөж, айлгаж сандаргасан талаар цахим орчинд мэдээлэл тарxжээ. Дээрх асуудалтай холбоотой дуудлага мэдээлэл ч Цагдаагийн газарт бүртгэгдээгүй гэв. 

相关新闻