ДОРНОД: Найрал дууны уралдаанд 430 гаруй сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-19 12:47:48

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чойбалсан суманд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны уралдаан” болж байна. Уралдаанд Хэрлэн сумын  ЕБ-ын дөрвөн сургуулийн 430 гаруй авьяаслаг сурагч оролцож байна.


Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аймгийн СУАЖЗГ болон ХГБХХГ-аас дээрх уралдааныг зохион байгуулж байгаа юм. ХГБХХГ-ын дарга Ж.Сайхангэрэл, "Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн сургалт, хичээлээс гадуурх үйл ажиллагааг чанаржуулах, найрал дууны урлагаар дамжуулан хүүхдийн цогц хөгжлийг дэмжих, урлаг уран сайхан, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой" гэв. 

相关新闻