ДОРНОД: Зургаан булгийн эхийг хашаалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/652f39563f5dc.jpeg)
Чойбалсан, 2023 оны 10 дугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Таван сумын зургаан
булгийн эхийг хашаалав. Тодруулбал, Хөлөнбуйр сумын Чулуутын булаг, Баянтүмэн сумын Хустайн
булаг, Булган сумын Шанагын булаг, Гурванзагал сумын Мэлхийн булаг, Матад сумын Сүмийн булаг, Хөх усны булгийг хашаалжээ.
Ийнхүү булгийн эхийг хашиж хамгаалснаар ундарга нэмэгдэх, урсац задгайрч мал, зэрлэг
амьтдын усан хангамж сайжирч байна гэж БОАЖГ-аас мэдээлэв.
Энэ ажлыг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй
болгох нь" төслийн санхүүжилтээр хийж хэрэгжүүлсэн байна.
Ноднин жил дээрх төслийн 21,7 сая төгрөгийн санхүүжилтээр
Баян-Уул сумын Мухарын булаг, Зүүн ар булгийн эхийг хашаалсан
юм.