ДОРНОД: “ХУРДАН” цэгээр гурван мянга гаруй хүн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-10-19 14:05:45

Чойбалсан, 2023 оны 10 дугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “ХУРДАН” цэг ажиллаж эхэлснээс хойших таван сарын хугацаанд 3170 хүн үйлчилгээ авчээ.


Цахим хөгжил, харилцаа холбооны яам, түүний хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, аймгийн ЗДТГ хамтран Төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэхээр “ХУРДАН” цэгийг Чойбалсан хотод нээн ажиллуулж байна. 


Одоогоор төрийн 35 байгууллагын 440 үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм. Цаашид сумдад “ХУРДАН” цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, төрийн байгууллагын тоо болон үйлчилгээг нэмж 56 байгууллагын 785 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүргэхээр төлөвлөж байна

相关新闻