ДОРНОД: “Эр хадны нулимс” жүжигт СУИС-ийн 20 гаруй оюутан тогложээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/6530cc25a2c74.jpeg)
Чойбалсан, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Эр хадны нулимс” хөгжимт драмын жүжигт СУИС-ийн 20 гаруй оюутан ирж тоглов.
Дорнод аймгийн ХДТ-ын хамт олон 2023 оны шинэ уран бүтээлээ энэ өдрүүдэд үзэгчдэдээ хүргэж, таван өдрийн турш амжилттай тоглож өндөрлүүлжээ.
Энэхүү жүжигт ардын хувьсгалын удирдагчдын нэг, төр цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсангийн тухай өгүүлдэг.
Жүжгийн зохиолчоор Б.Цэрэннадмид, Ерөнхий
найруулагчаар Б.Мөнх-Амьдрал нар ажилласан бол маршал Х.Чойбалсангийн дүрийг ХДТ-ын дуучин Г.Ганзориг бүтээжээ.
Зохиолч Б.Цэрэннадмид: “Яруу найрагч Д.Ган-Очирын “Эр хадны нулимс” найраглалын нэрийг жүжигтээ хайрласан. Дөрвөн сарын турш маршалын талаар уншиж судалж, зохиолынхоо гол хэсгүүдийг олсон” гэв.
Дорнодын театрын хамт олон “Ван хүний үр”, “Манлайбаатар”, “”Нүдтэй наран тамга” зэрэг дуулалт болон хөгжимт жүжгүүдийг тайзнаа найруулан тавьж байсан юм.