ДОРНОД: Зам засвар, арчлалтын ажил өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД![](/files/65322fa54b910.jpeg)
Чойбалсан, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын зам засвар арчлалтын ажил ид өрнөж байна.
Тухайлбал, хот доторх хэвтээ тэнхлэгийн хойд болон урд авто замд хурд сааруулагч хийж, тэмдэг тэмдэглэгээг шинэчилж байгаа юм. Нийтдээ 22 байршилд явган зорчигчийн гарцны тэмдэглэгээ, зургаан байршилд авто замын хурд сааруулагчийг засварлаж байна.
Харин хатуу хучилттай авто замын засвар, арчлалтын
ажил 60 хувьтай үргэлжилж байгаа гэв. Тодруулбал, Хэрлэн сумын 4, 6, 7, 9 дүгээр багт нийт 611.28
м.куб талбайг нөхөх ажлыг
“Тэгш уудам харгуй” ХХК гүйцэтгэж байна.