Голд осолдсон хүний цогцсыг олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Улаанхус сумын Билүү багийн “Хөх толгой” гэдэг газарт Ховд голд загас агнаж байсан 25 настай, эрэгтэй иргэн А энэ сарын 18-ны өдөр осолдсон юм.
Тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах бүлгийн таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж энэ сарын 19-ний өдрийн 07:40 цагт тус сумын Хар толгой багийн “Хар толгой” гэдэг газраас цогцсыг олж, аймгийн цагдаагийн газарт хүлээлгэж өгсөн байна.
Ш.Айзаря