Хугацаа хэтэрсэн зээл 2.8 тэрбумд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Монголбанкны салбарын мэдээгээр 8 сард арилжааны банкууд он гараад 36.92 тэрбум төгрөгийн зузаатгал авч 32.26 тэрбум төгрөг Монголбанкинд шилжүүлсэн байна.
Зээлийн өөрийн үлдэгдэл 109.3 тэрбум төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.5 хувиар нэмэгдсэн байна. Хугацаа хэтэрсэн зээл 2.8 тэрбум төгрөг, чанаргүй зээл 1.9 тэрбум төгрөг болж, зээлийн өрийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.8, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 2.2 хувьтай байна.
Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 64.04 тэрбум төгрөг болж сүүлийн 3 жилийг зэрэгцүүлэхэд 2014 оныхоос 31.5 хувиар, өмнөх оныхоос 15.1 хувиар нэмэгдсэн байна.
Ш.Айзаря