Ц.Баттулга Азийн наадмаас хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Азийн зуны спортын IV пара наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга хүрэл медаль хүртлээ.
Найман
орны тамирчин хүч үзсэн тус тэмцээнд Ц.Баттулга 9.74 метр түлхэж, Азийн зуны
пара наадмын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн анхны монгол
тамирчин болж, улсын дээд амжилтыг шинэчилжээ.
Түүний
хоёр дахь Азийн наадам энэ бөгөөд өмнө нь “Инчён-2014” Азийн пара наадамд
дөрөвдүгээр байр эзэлж байсан, ДАШТ-ий долоодугаар байр, Бээжингийн Гран пригийн
аварга тамирчин юм.