Аймгийн төв доторх замыг засна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-21 11:36:19

Замын сангийн хөрөнгөөр аймгийн төвийн замын эвдрэлийг засч, шаардлагатай хэсэгт гарц нэмж хийхээр болсон байна. Нийт 1123.5 м.кв замын эвдрэлийг нөхнө.

Энэ онд замын санд 186 сая төгрөг төвлөрсөн байна. Одоогийн байдлаар аймгийн төвийн зүүн хойд дүүргээс урагш чиглэсэн автозам дагуух 2.1 км явган хүний зам тавих зураг төсвийг хийлгэхэд 6 сая төгрөг, Их газрын чулууны байгалийн цогцолборт газар дахь задгай театрын орчимд 3450 м.кв явган хүний зам, автомашины зогсоол барихад 79.2 сая төгрөгийг замын сангаас тус тус зарцуулсан. Үлдэгдэл 97 гаруй сая төгрөгөөр аймгийн төвийн замыг ийнхүү засахаар болсон гэдгийг ЗДТГ- ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Мөнхзул тодрууллаа.

Өнгөрсөн онд замын сангийн хөрөнгөөр аймгийн төвийн баруун урд дүүрэгт шинээр ашиглалтад орсон “Мандал” сургууль хүртэл 2 км явган хүний зам, Шарга азарганы хөшөө цогцолборын авто замын зогсоолыг барьсан бөгөөд үүнд 137 гаруй сая төгрөг зарцуулжээ.

Т. Отгонтуяа         

 

相关新闻