БАЯН-ӨЛГИЙ: Арваннэгдүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн, ахиу хур тунадастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар арваннэгдүгээр сарын агаарын температурын олон жилийн дундаж нь -8-12 хэм хүйтэн байдаг. Харин энэ жилийн хувьд олон жилийн дунджаас хүйтэн байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Тухайн сарын нийлбэр хур тунадас 2-4 мм байдаг ба энэ сард олон жилийн
дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи
шуургатай, хүйтэн байна.
Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Зарим газраар
цасан шуурга шуурч, агаарын температур олон жилийн дунджаас 2-4° хэмээр хүйтрэх аж.
Сарын сүүлийн арав хоногт цаг агаар харьцангуй тогтвортой байна.