Тогооч нар ур чадвараа сорив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬХөнгөн хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийг сорьдог аймгийн аварга тогооч шалгаруулах 8 дугаар уралдаан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боллоо.
Дорноговь аймгийн ХХААГ, БСГ, Замын-Үүд сумын ЗДТГ, Монголын тогооч нарын холбоо, тус аймгийн тогооч нарын холбооны салбар зөвлөл хамтран зохион байгуулсан уралдаанд 12 сумын 34 тогооч оролцож ур чадвараа сорив.
Тэмцээн дөрвөн ангиллаар зохиогдоход цэцэрлэг, сургууль, эмнэлгийн тогоочийн төрөлд Сайншанд сумын 2 дугаар цэцэрлэгийн тогооч Э.Нарантуяа, нийтийн хоол зоогийн газрын төрөлд Замын-Үүд сумын ”Green gorner” зоогийн газрын ахлах тогооч С.Бямбасүрэн, нарийн боовны тогоочийн номинацид Замын-Үүд сумын “Морс трейд” ХХК нарийн боовны тогооч Т.Оюунчимэг, зөөгч бармены төрөлд Сайншанд сумын “Royal” зоогийн газрын зөөгч З.Сайнбилэг нар тус тус тэргүүлжээ.
Мөн энэ үеэр хүнсний салбарынхны дунд Хоол үйлдвэрлэгчдийн II зөвлөлгөөн болсон байна.
Х.Эрдэнэбулган