Монгол уламжлалт суран эдлэл хамгийн чанартай гэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ“Хуучны монгол уламжлалт аргаар сур элдэж хазаар, ногт, чөдөр зангидаж ахуй хэрэглээндээ хэрэглэдэг малчин ховордож дээ. Уг нь бидний суран эдлэл хамгийн чанартай нь юм шүү дээ” хэмээн ярих тэрээр Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул малчин Д.Нармандах юм.
Д.Нармандах гуай малч аав ээжээсээ өвлөж авсан эрдэм мэдлэгээ ашиглаж сур элдэж, адуу дэллэж, ногт чөдөр зангидаж нүүдэлч малчны өв уламжлалыг хадгалж яваа нэгэн аж.
Хөдөөд үнэгүй шахам болсон малын арьс ширтэй ноцолдон хазаар, чөдөр зангидаж 25 мянгаар худалдан борлуулдаг байна.
Энэ жил тэрээр гараас гаргасан бүтээгдэхүүнийхээ заримаас нутагтаа борлуулсан тул “Дорноговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд цөөн тооны бараатай иржээ. Гэсэн хэдий ч суран эдлэлээсээ овоо хэдийг зараад амжжээ.
Х.Эрдэнэбулган