Елбирлиги ТББ тусламжийн гараа сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-21 14:32:04

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг Елбирлиги ТББ нь Турк Улсын Дост Ели ТББ-тай хамтран Баян Өлгий аймгийн төвд өнгөрсөн 7 сарын 11-ний өдөр болсон үерт нэрвэгдсэн өрхийн нийт 90 хүүхдэд хүмүүнлэгийн тусламжийг үзүүллээ.

Тусламжийг олгохоор Елбирлиги ТББ-ын Удирдах Зөвлөлийн Тэргүүн Е.Гылымхан Баян Өлгий аймагт хүрэлцэн ирж үерт нэрвэгдсэн айл өрхийн гишүүдтэй уулзаж ярилцлаа. Тус төслийг хэрэгжүүлэхээр Елбирлиги ТББ-ын сайн дурынхны нарийн судалгаан дээр үндэслэн 6-14 насны 90 хүүхдэд тусламж олгосон юм.

Елбирлиги ТББ-ын зүгээс олгосон тус тусламж нь үерт нэрвэгдсэн өрхийн хүүхдүүдэд тусламж болохын сацуу мөн Курбан баярын бэлэг болон хүүхдүүдийн гарт хүрлээ.

Ш.Айзаря

相关新闻