ДОРНОД: Сурагчид шувуу ажиглах аялалд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-03 09:02:13

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын шувуу хамгаалах төвийн Зүүн бүсийн салбараас сурагчдад шувуу ажиглах аяллыг зохион байгуулжээ.


Аялалд 7-12 дугаар ангийн 29 сурагч оролцож, Хэрлэн гол, Найрамдал паркийн орчимд байгаа шувуудтай танилцсан байна. Тухайлбал, суурин болон нүүдлийн тохиолдох шувуудыг ажиглан хот суурин газар түгээмэл байдаг бор шувууг болжмороос ялгаж, тоншуул, тодол шувуудтай ч таарчээ.


Хамгийн сонирхолтой нь, өвлийн улиралд Оросын Сибирийн хүйтэн бүсээс манай оронд ирж өвөлждөг шувуудаас Шивэрэнхэт бялзуухайг ажигласан нь сурагчдад гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэд “Найрамдал” паркт шувууны үүр, шувуу хооллох сав хийж байрлуулжээ.

 

相关新闻