Ерөнхий консул Цай Вэньруй аймгийн Засаг даргатай уулзана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬБНХАУ-аас Замын Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Вэньруй маргааш Мандалговь хотод хүрэлцэн ирнэ. Тэрээр аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ нартай уулзах юм байна.
Энэ оны хоёрдугаар сард Замын Үүд дэхь Ерөнхий консулаар Цай Вэньруй шинээр томилогдсон бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Дундговь аймагт хүрэлцэн ирж тухайн үед ажиллаж байсан аймгийн Засаг дарга С.Од-Эрдэнэ, ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Отгонжаргал нартай уулзан Ерөнхий консулын газрын үйл ажиллагааны талаар танилцуулж байсан.
Түүнээс хойш аймгийн ИТХ-ын ээлжит сонгууль явагдсан тул шинээр томилогдсон аймгийн удирдлагуудтай ийнхүү уулзаж, үйл ажиллагаагаа танилцуулах гэж буй ажээ.
Т. Отгонтуяа