«Номын баяр-2016» аян боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-21 16:27:12

Баян-Өлгий аймгийн Нийтийн номын сан "Номын баяр-2016” аяныг зохион байгууллаа.

Тус аяны зорилго нь номын сангийн фондоо баяжуулах, хүүхэд өсвөр үеийнхэнд ном унших ач холбогдлыг таниулахад чиглэгдэв. Номын баярыг угтаж аймгийн зохиолчид ба уншигчдын уулзалт зохион байгуулав. Энэ арга хэмжээнд аймгийн зохиолчид болон Ховдын ИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн оюутнууд оролцож, нийт жараад хүн хамрагдав. Аяны хүрээнд "Найзуудаа ямар ном уншиж байгаа вэ?" теле нэвтрүүлэг явуулж эхэлжээ.

Ш.Айзаря

 

相关新闻