ХОВД: Цэцэг сумын Соёлын төвийг морин хуурч М.Довчингийн нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-07 12:07:14

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Цэцэг сумын Соёлын төвийг энэ онд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, алдарт морин хуурч Мижидийн Довчингийн нэрэмжит болголоо.

М.Довчин нь театрт 40 гаруй жил морин хуурчаар ажиллаж, бүжгийн хөгжим, гоцлол дуу, хөгжимт жүжгийн хөгжим найрал дуу зэрэг 100 гаруй бүтээл туурвисан байна.    

 

Мөн тэрээр 300 гаруй шавь бэлтгэсний 200 гаруй нь мэргэжлийн морин хуурч юм. 


Уран бүтээлчийг алдаршуулах, хөгжмийн зохиол бүтээлийг залуу хойч үеийнхэнд сурталчлан таниулах ажлыг Цэцэг сумын соёлын төвийн хамт олон цаашид үе шаттай зохион байгуулна. 


Уран бүтээлчийн гэр бүлийн зүгээс өдгөө "Довчин хуурч" сан байгуулжээ. Улмаар сумын 100 жилийн ойд зориулж 100 морин хуурч тоглуулахаар зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 




相关新闻