Баян-Өлгийд ургац хураалт дуусах шатандаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-21 16:36:33

Баян-Өлгий аймагт ургац хураалтын ажил шувтрах шатандаа хүрэв.

 Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын ерөнхий агрономич А.Сауле энэ тухай мэдээлэхдээ,

-Сүүлийн жилүүдэд төрөл бүрийн хөтөлбөр, төсөл амжилттай хэрэгжсэнээр тус аймаг төмс, хүнсний ногоогоо өөртөө бэлтгэх боломжтой болж байна. 286 га талбайд төмс тариалснаас 220 га газрынхыг хурааж дуусав. 1005 тонн хүнсний ногоог зах зээлд нийлүүлсэнээр ургац хураалт ерөн хувьд хүрээд байна. Аймгийн хэмжээний нийт төмс, хүнсний ногооны тавин хувийг Баяннуурын, гучин хувийг Алтанцөгц сумын тариаланчид тариалдаг. Булган, Цэнгэл, Сагсай, Ногооннуурынхан ч газар тариалан сайн эрхэлдэг боллоо гэв.

Ш.Айзаря

相关新闻