Өвс ачиж явсан машин шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий суманд өвс ачсан автомашин шатсан хэрэг өчигдөр гарсан байна.
Тодруулбал, Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт, Өлгий-Ховд чиглэлийн зам дээр иргэн Ж-н эзэмшлийн 86-84 БӨТ улсын дугаартай “САМС” загварын 680 боодол өвс ачсан автомашин шатжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн албан хаагчид шуурхай ажиллан галыг унтраажээ.
Ш.Айзаря