Кёнжү хотод болсон газар хөдлөлтөд Монгол иргэд өртөөгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБНСУ-ын Умард Кёнсан мужийн Кёнжү хотын орчимд өнөөдөр 3.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд тус хотод оршин суудаг Монгол иргэд өртөөгүй хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээлэв.
Энэ сарын 12-нд БНСУ-д 5.8 баллын хүчтэй газар хөдөлт болсон. Энэ удаагийн газар хөдлөлт нь үүний үргэлжлэл хэмээн үзэж байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна. Кёнжү хотод Монголын 110 иргэн ажиллаж, амьдардаг. Тус улсын Сөүл хотноо байрлаж буй Монголын ЭСЯ-ны мэдээлснээр газар хөдлөлтийн голомтонд оршин сууж буй Монгол иргэд хохирсон талаар мэдээлэл ирээгүй байна хэмээжээ.
Ч.Ариунболд