ӨНӨӨДӨР: “Outbound Travel Mart-2025” гадаад аяллын өдөрлөгт Д.Сүхбаатарын талбайд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдал
09:00 цагт: “Технологийн 7 хоног” хүрээнд “Дижитал эдийн
засаг ба технологи түрүүнд” сэдэвт форум Төрийн ордонд эхэлнэ.
10:00 цагт: Монголын аялал жуулчлалын холбооноос
зохион байгуулж буй “Outbound Travel Mart-2025” гадаад аяллын өдөрлөгт Д.Сүхбаатарын
талбайд болно.
10:00 цагт: 2024-2025 онд хэрэгжүүлсэн 14 грант төслийн үр дүнгийн хэлэлцүүлгийг ШУА-ийн Их чуулганы танхимд зохион байгуулна.
10:00 цагт: Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой "Би хэлнэ" аяны нээлт нийслэлийн БЗД-ийн 301-р цэцэрлэгт болно.
10:30 цагт: НОБГ-аас галлагааны аюулгүй байдал, Угаарын хийн асуудлаар НОБГ-т мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн эмчилгээ,
оношилгооны дэвшилтэт технологи, шинэ эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн
нэмэлт бүтээгдэхүүн танилцуулах “Эрүүл мэндийн технологи-2025” олон улсын
үзэсгэлэн “М Банк арена”-д болно.
13:00 цагт: Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн
С.Оюуны “Жаргаж туурвисан бүтээлийн 60 жилийн түүх” эрдэм шинжилгээний хурал
Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд болно.
-“Жирэмслэхээс сэргийлэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.
-Ахмад уран бүтээлчдийн "Эртний сайхан" хүндэтгэлийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарч байна.
-Цөлжилт, газрын
доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум болон сургалт семинар “Bluesky”
зочид буудалд үргэлжилнэ.
-“Сонсголгүй иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
“Намрын ногоон
өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж
байна.
-Увс аймгийн
түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн
“Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн HUE Art Gallery-д гарч
байна.
-“Чөлөөлөлт. Ард
түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв
/РЦНК/-д олны хүртээл болж байна.
-Монголын
каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран
зургийн галерейд гарч байна.
Орон нутагт:
Завхан:
“Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы говийн болон зүүн 10
суманд ажиллаж байна.
Хилийн чанадад:
-Японы Токио
хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж байна.
-Волейболын
эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод үргэлжилж байна.
-Казахстаны
Алматы хотод өсвөрийн шатарчдын ДАШТ болж байна.
-Солонгосын Гванжу
хотод пара байт харвааны ДАШТ үргэлжилж байна.
-БНХАУ-ын Өвөр Монголын Бугат хотод олон улсын хүүхдийн спортын наадам болж байна.
-Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэлнэ. Манай улсаас 15 бөх барилдах юм.