Тейлор Свифт “Grammy”-д нэр дэвшсэн тоогоороо дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-11-11 12:29:02

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 11 /BBC/. Америкийн дуучин Тейлор Свифт 2024 оны “Grammy” хөгжмийн наадмын “Оны шилдэг дуу” төрөлд нэр дэвшсэнээр тус наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


Тодруулбал, “Anti-Hero” дуу нь Т.Свифтийг уг төрөлд нийт долоон удаа нэр дэвшсэн анхны дуу зохиогч болгосноор зургаан удаа нэр дэвшиж байсан Пол Маккартни, Лайонел Ричи нарыг ардаа орхисон байна.


Т.Свифт мөн шилдэг цомог, шилдэг рекорд төрлүүдэд Оливиа Родриго, Майли Сайрус, SZA нарын хамтаар нэр дэвшжээ. Харин “Оны шилдэг дуу” төрөлд Лана Дель Рей, Дуа Липа, Билли Айлиш, Жон Батист, SZA нар түүнтэй өрсөлдөнө.


Т.Свифт мөн “Midnights” цомгоороо “Оны шилдэг цомог” төрөлд зургаа дахь удаагаа нэр дэвшсэнээр энэ төрөлд хамгийн олон удаа нэр дэвшсэн эмэгтэй уран бүтээлч болох Барбра Стрейзандтай эн зэрэгцжээ. Тэрбээр энэ удаа шилдэг цомгийн эзнээр тодорвол уг шагналыг дөрвөн удаа хүртсэн анхны уран бүтээлч болно.  


Grammy” наадмыг зохион байгуулагчид энэ жилээс шагнал тус бүрд нэр дэвшигчдийн тоог 10-аас найм болгож цөөрүүлсэн нь уран бүтээлчдийн хувьд шагналд нэр дэвшихэд улам бэрх болжээ.  2024 оны шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 4-нд Лос-Анжелес хотноо болох бөгөөд хэн хэн хөтлөн явуулахыг хараахан зарлаагүй байна.

相关新闻