ХӨВСГӨЛ: Соёлын биет бус өвийн судалгааны баг 64 өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Соёлын биет бус өвийн анхдугаар үзлэг, бүсчилсэн судалгааны баг ажиллаж 64 өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулжээ.
Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээх, амьдран хөгжих эх ундарга юм.
Соёлын биет бус өвийг сурвалжлан олох,
судалгаа шинжилгээ хийх, хадгалалт хамгаалалтын нөхцөл байдал, эерэг болон
сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, тархалтыг тогтоох, үзлэгийн мөрөөр
авах арга хэмжээний санал боловсруулах, шаардлагатай хэрэглэгдэхүүн, мэдээлэл
цуглуулах зорилго бүхий судлаачдын баг Хөвсгөл аймагт ажиллав.
Чандмань-Өндөр сумын иргэн Ч.Нанзанг монгол
дархны уламжлалт арга ухааныг өвлөн уламжлагч, Баянзүрх сумын иргэн О.Нямхүүг Дархад
ардын дууны өвлөн уламжлагч, Чандмань-Өндөр сумын иргэн С. Ганзоригийг уул овоо тахих зан үйлийг өвлөн уламжлагчаар бүртгэжээ.
Энэ үеэр нийт 64 өвлөн уламжлагчийг баримтжуулан бүртгэсэн байна.