Сүхбаатарын талбайд ”Ургацын баяр” өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-09-22 13:20:12

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс энэ сарын 23-нд Сүхбаатарын талбайд “Ургацын баяр-2016” өдөрлөгийг зохион байгуулна.

Уг арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болох юм. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид оролцоно.

"Ургацын баяр" худалдаа маргааш 12.00 цагаас нээлтээ хийж, аравдугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Н.Туяа

相关新闻