НИТХ-ын долоон хороо, 11 дэд хорооны дарга нарыг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНИТХ-ын ээлжит II хуралдаанаар Хурлын хороод, дэд хороодыг байгуулж дарга нарыг нь сонголоо.
МАН-ын бүлгээс тэргүүлэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан, П.Баярхүү нарын хүсэлтийн дагуу чөлөөлж шинээр хоёр төлөөлөгчийг нэмж оруулан хэлэлцүүлж шийдвэрлэв. Нийт төлөөлөгчдийн 80,5 хувийн саналаар долоон хороо, 11 дэд хороотой, хурлын хороод дэд хороодын дарга, бүрэлдэхүүнийг баталлаа.
Хороод, дэд хороог байгуулахдаа төрийн албаны залгамж бодлогыг хадгалах зарчим барьсаны зэрэгцээ Нийслэлийн МАН-ын хорооны 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Аз жаргалтай хот” хороог шинээр байгуулж байгааг НИТХ- ын хурлын дарга Ц. Сандуй онцолсон юм.
- “Аз жаргалтай хот” хорооны даргаар Р.Дагва
- Хот төлөвлөлт, байршил, суурьшлыг зохицуулах дэд хорооны даргаар Б.Батнасан
- Орон сууцны хангамжийн дэд хорооны даргаар Х.Хатанбаатар
- Ухаалаг Улаанбаатар дэд хорооны даргаар М.Халиунбат
- Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргаар С.Мөнхчулуун
- Хүний эрх, ёс зүйн дэд хорооны даргаар Ц.Одонтунгалаг
- Эрх зүйн орчны шинэтгэлийн дэд хорооны даргаар Ж.Батсайхан
- Нийгмийн хөгжлийн хорооны даргаар Д.Мөнхжаргал
- Иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх дэд хорооны даргаар Б.Мөнхбат
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд хорооны даргаар М.Эрдэнэтуяа
- Санхүү, төсөв, эдийн засгийн хорооны даргаар С.Амарсайхан
- Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Б.Бадарсан
- Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны дэд хорооны даргаар Ч.Гантулга
- Байгаль орчин, экологийн хорооны даргаар Л.Нарантуяа
- Агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Ж.Алдаржавхлан
- Ногоон байгууламжийг хөгжүүлэх дэд хорооны даргаар Б.Бямбадорж
- Гэр хорооллын хөгжлийн хорооны даргаар Т.Батцогт
- Өргөдлийн хорооны даргаар Б.Сүхбаатар нарыг тус тус ажиллуулахаар боллоо.
Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн саналын дагуу Тэргүүлэгчээр сонгогдсон Ж.Батбаясгалан, П.Баярхүү нарыг Тэргүүлэгчээс чөлөөлж, төлөөлөгч Б.Сүхбаатар, С.Мөнхчулуун нарыг Тэргүүлэгчээр сонголоо. Хуралдаан үргэлжилж байна.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ