Өрхийн амьжиргааны 10 хүртэлх бүлэгт нийт хүүхдийн 58 хувь багтаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-22 15:31:15

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцлөөс үүдэн хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшний 1- 10 дугаар бүлэгт хамаарах өрхийн хүүхдэд олгох тухай мэдээлж байгаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Халамж үйлчилгээний хэлтсээс дараахь тодруулгыг авсан юм.

Өрхийн амьжиргааны нэгдсэн сангийн бүртгэлээр 1- 10 дугаар бүлэгт багтаж байгаа 9430 гаруй хүүхэд Дундговь аймагт байна. Урьд нь нийт 16 мянга 119 хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг байсан бол одоо нийт хүүхдийн 58 орчим хувь нь хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авахаар байна.

2016 оны улсын төсөвт баталсан хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгогдоогүй байгааг энэ сард нөхөн олгох болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа ч өнөөдрийн байдлаар албан  ёсоор бичиг тоот хараахан ирээгүй байгааг Халамж үйлчилгээний хэлтсээс мэдээлсэн юм.

Т. Отгонтуяа         

 

相关新闻