Зөрчилтэй 27 барилгын жагсаалтыг гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНМХГ-аас Нийслэлд шаардлага хангахгүй, хууль дүрэм зөрчсөн 27 барилгын жагсаалтыг гаргав.
Дээрх 27 барилга нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хуулийг зөрчсөн бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагч нар удаа дараа акт үйлджээ. Дийлэнх зөрчил нь хажуу дахь орон сууцтай ойр барьж, нар тусах боломжгүй болгосон, цонх тагласан, зураг төслийн дагуу бариагүйг албаныхан хэлж байна.
Хотын Засаг дарга барилгуудыг хэзээ нурааж, стандартад нийцүүлэн барих эсэхийг шийдэх юм байна. Хотын даргын шийд гарснаар дээрх барилгуудыг үе шаттайгаар буулгаж, дахин барих компанийг шалгаруулах гэнэ.
Б.Заяа