Улс тунхагласны барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-27 09:40:01

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 99 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

 

Барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Монтед" констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ.

 

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном, Архангай аймгийн Тариат сумын харьяат “Алдар” спорт хороо, “Таруугийн Таван Улиас” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарсан байна.

相关新闻