Солонгосын Цагаачлалын алба өршөөл үзүүлэх аяны хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-22 16:43:13

БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяны хугацааг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгажээ.

Тус албанаас дээрх аяныг энэ оны 4 дүгээр сарын 1-нээс энэ сарын 30-ныг хүртэл явуулж байгаа юм. Визийн хугацаагаа хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй байх юм. БНСУ-д 32817 Монгол иргэн оршин суудгаас 9700 орчим нь визний хугацаагаа хэтрүүлжээ. Энэхүү аян хэрэгжиж эхэлснээс хойш буюу 8 дугаар сарын байдлаар 822 иргэн сайн дурын үндсэн дээр эх орондоо ирсэн байна.

Ч.Ариунболд

相关新闻