ОРХОН: Эрдэнэт хотын анхдагчдад зориулж тэмцээн зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН![](/files/65740838ce304.jpeg)
Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ сарын 11-нд Эрдэнэт хотын төрсөн өдөр буюу “Анхдагч илгээлтийн эзэд”-ийн өдөр тохионо.
Үүнийг угтаж ахмадуудын дунд “Авьяаслаг анхдагчид-2023” урлаг, спортын тэмцээн боллоо. Орхон аймаг 10 мянга гаруй ахмадтай бөгөөд Эрдэнэт хот анх байгуулагдахад илгээлтийн эзэд, анхдагчдаар 1000 гаруй залуус ирж байсан юм.
Тэдний алдар гавъяаг хүндэтгэж жил бүр олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Энэ жил соёл, урлаг, спортын тэмцээн зохион байгуулж, 300 гаруй ахмад хамрагдав.