Ургац хураалтыг түр хойшлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-23 17:30:18

Газар тариалангийн бүс нутгаар бороо орж, уулархаг газраар нойтон цас орсон учраас ургац хураалтыг түр хугацаагаар хойшлуулсан талаар ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Урьдчилсан мэдээгээр ургац хураалт 30 орчим хувьтай яваа бөгөөд 501.0 мянган тонн үр тариа, 174,7 мянган тонн төмс, 117,5 мянган тонн хүнсний ногоо, 43,4 мянган тонн малын тэжээл хураан аваад буй аж. Цаг уурчдын мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд бороотой байх бөгөөд цаашид нийт нутгаар сэрүүсэх хандлагатай байгаа юм.

Мөн ОБЕГ-аас ургац хураалтын ажилд оролцож буй нийт иргэд, тариаланчдыг үр тариа, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах, цасанд дарагдахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав

Ч.Ариунболд

相关新闻