Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-09-24 13:21:15

Газар тариалангийн бүс нутгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд хур тунадас, хугацааны эцсээр нойтон цас орж, цасан шуурга шууран агаарын температур өмнөх хоногуудаас 8-13 хэмээр буурч цочир хүйтэрнэ гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Иймд ургац хураалтын ажилд оролцож буй нийт иргэд тариаланчид цочир хүйтрэлийн үеэр өөрсдийн аюулгүй байдал, бэлэн байдлаа хангаж, үр тариа, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах, цасанд дарагдахаас урьдчилан сэргийлэх, авто замд халтиргаа үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Мөн малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг анхааруулсан байна.

Цочир хүйтрэлтэй холбогдуулан ОБЕГ-аас харьяа анги байгууллагын хүрээнд ард иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.

Б.Туул

相关新闻